ПРОГРИД СИСТЕМС ХХК, Progrid Systems LLC,

ESET НАТО-той стратегийн түншлэл байгууллаа
image

ESET НАТО-той стратегийн түншлэл байгууллаа

ESET НАТО-той стратегийн түншлэл байгууллаа

Эстони улсын Таллинн хотод зохион байгуулагдсан International Conference on Cyber Conflict (CyCon 2026) хурлын үеэр ESET компани NATO-тай ашгийн бус стратегийн түншлэл байгуулж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэхүү хамтын ажиллагаанд Microsoft болон Palo Alto Networks мөн нэгдэж байгаа нь дэлхийн хэмжээнд кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх томоохон алхам болж байна.

Кибер халдлага нь зөвхөн байгууллагууд төдийгүй улс орнуудын чухал дэд бүтэц, төрийн үйлчилгээ, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг томоохон салбаруудыг заналхийлж байна. Мөн хиймэл оюун ухаан болон технологийн хөгжлийг ашиглан халдагчид өөрсдийн арга барилаа улам боловсронгуй болгож байгаа нь кибер орчны эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаатай холбогдуулан энэхүү ашгийн бус стратегийн хамтын ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байна.

Уг түншлэлийн хүрээнд харилцагч талууд мэдээллийг цаг алдалгүй солилцож туршлага хуваалцах, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан санаачилга хэрэгжүүлэх бүрэн боломж нээгдэж байгаа юм.

ESET-ийн Корпорацийн шийдэл хариуцсан захирал Мартин Талиан:  Кибер аюулгүй байдлын талаарх  мэдлэг, мэдээлэл, судалгааны туршлага, чухал дэд бүтцийг хамгаалах чиглэлээр хуримтлуулсан мэргэжлийн ур чадвараа ашиглан энэхүү түншлэлийн хүрээнд кибер орчны аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулхаа амлаж кибер аюул заналхийлэл өсөн нэмэгдэж буй энэ үед хамтын кибер сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх чухал санаачилгад нэгдэж байгаадаа баяртай байгаагаа мэдэгдлээ.