

ESET-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болох Прогрид Систем ХХК нь харилцагч байгууллагуудынхаа кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “ESET Customer Training Trip 2026” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус сургалт 2026 оны 6 дугаар сарын 23–28-ны өдрүүдэд Сингапур улсын ESET Cybersecurity Centre of Excellence төвд болж байгаа бөгөөд оролцогчид ESET-ийн үйл ажиллагаа, кибер аюулгүй байдлын дэвшилтэт шийдлүүдтэй танилцахын зэрэгцээ олон улсын туршлагатай мэргэжилтнүүдээс суралцаж, бодит орчинд суурилсан туршилтаар мэдлэгээ бататгах боломжтой юм.

Сургалтын үеэр ESET-ийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан инженерүүд “Cybersecurity and AI: Unveiling ESET's Success Formula”, “Shifting the Security Odds: ESET's Vision for Real-World Protection” зэрэг цаг үеийн хурцадмал сэдвүүдээр илтгэл танилцуулж, хиймэл оюун ухаанд суурилсан хамгаалалтын технологи, орчин үеийн кибер заналхийлэл, бодит орчин дахь хамгаалалтын талаар өөрсдийн туршлагал тулгуурлан мэдээлэл хүргэнэ.
Мөн оролцогчид 2025 оны мэдээллийн аюулгүй байдал болон кибер заналхийллийн тайлангуудтай танилцаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо солилцохын зэрэгцээ ESET-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтэд өөрсдийн санал, зөвлөмжийг өгөх боломжтой.

Бидний урилгыг хүлээн авч, идэвхтэй оролцсон нийт харилцагчдадаа баярлалаа!
Хамтдаа өсөн дэвжих бидний зам үргэлжилсээр…